Мэдээ мэдээлэл (39/78)

21 МЯНГАН ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР 50 МЯНГААР НЭМЭГДЭНЭ

Засгийн газрын энэ оны сүүлийн хуралдаан өнөөдөр /2019-12-30/ боллоо. Хуралдаанаар олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан гэдэг нөхцөлөөр хугацаанаас нь эрт тэтгэвэрт гаргасан иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа.
1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийдлээр тэтгэвэрт гарах нас нь болоогүй байхад олон хүүхэдтэй эхчүүд болон 30-аас дээш жил ажилласан боловч тэтгэврийн нас нь болоогүй эрчүүд гээд нийт 44 мянган иргэнийг эрт тэтгэвэрт гаргасан байдаг.
1996 онд эдгээр иргэдийг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу тэтгэвэр авах нас нь болоогүй гэж үзээд тэтгэврийг нь зогсоож, нөхөн олговор олгож ирсэн бөгөөд тэтгэврийн нас нь хүрсэн үеэсээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ авч байгаа боловч, ажилласан жил цөөн учир авч байгаа тэтгэвэр бага. Тиймээс эдгээр иргэний тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Дээрх нөхцөлөөр тэтгэвэрт эрт гарсан 44 мянган иргэний 21.2 мянга нь өдгөө Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй бөгөөд тэдний 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон байдаг.

WWW.NDAATGALDOG.MN