Мэдээ мэдээлэл (90/100)

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын “Шинрай” төслийн багтай хамтран “Нийгмийн даатгалын байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд олон улсын стандартыг хэвшүүлэх нь” сэдэвт сургалтыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчдыг хамруулан 2020 оны 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтаар нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах, байгууллагын манлайлал, соёл, стандартыг хэрэгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг ойлголт, мэдлэгийг өгсөн нь чухал ач холбогдолтой боллоо.