Үйчилгээний төрөл

Нийгмийн даатгалын тухай ойлголт

Нийгмийн даатгал гэж юу вэ?

Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэлнэ.

Даатгуулагч гэж хэн бэ?

Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл гэж юу вэ?

Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ.

Тэтгэвэр гэж юу вэ?

Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тэтгэмж гэж юу вэ?

Даатгуулагчид хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Төлбөр гэж юу вэ?

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний  үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг хэлнэ.

Хуримтлалын сан гэж юу вэ?

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгал хэдэн төрлөөс бүрдэх вэ?

Дараах 5 төрлөөс бүрдэнэ. Үүнд:

– Тэтгэвриин даатгал
– Тэтгэмжийн даатгал
– Эрүүл мэндийн даатгал
– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
– Ажилгүйдлийн даатгал

Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хурээний талаар

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна:

– Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн,

– Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн

-Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч

-Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн